Танилцуулга

ШУТИС-ийн 50 жилийн ойн хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд номын сангийн 7 давхар шинэ барилга ашиглалтанд орсон. Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан нь 7000м2 талбайтай, 900 суудал бүхий үйлчилгээний 20 гаруй нэгжээр үйлчилгээ үзүүлдэг. 934м2 талбай бүхий 460 суудалтай дохиолол хамгаалалт бүхий оюутны уншлагын танхим, 80 суудалтай чөлөөт сонголттой оюутны уншлагын танхим, эрдэм шинжилгээ болон тогтмол хэвлэлийн уншлага, е-уншлагын танхим, гадаад хэлний сургалтын танхим, онлайн хурлын танхим, мултьмедиа студи, онлайн тестийн танхим зэрэг  u-Clus мэдээллийн орчин, горная книга, русский мир зэрэг оросын төвууд, Америкийн Монгол судлалын тєв, электрон ба цаасан каталог, сурах бичгийн, эрдэм шинжилгээ, судалгааны, гадаад номын төрөлжсөн фондууд, ховор, хуучин ном сэргээн засварлах, олшруулах тоног төхөөрөмж бүхий сэлбэн засах танхим, ном ажилбар, лавлагаа номзүй, сургалт арга зүйн нэгдсэн төв, уулзалтын танхимууд, оюутны бие даалтын танхим, 100  суудал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 4 хэлний орчуулгын системтэй эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн явуулах хурлын танхим, сүүлийн үеийн тоног тєхєєрємж бүхий хєгжлийн бэрхшээлтэй оюутнуудын уншлагын танхим, оюутны холбоо, геологи эрдэс баялагын музей, архив бичиг хэрэг, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын лабораториуд, зэрэг орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн, утасгүй интернетийн (wireless) орчин юм.         Номын санд сүүлийн үеийн автоматжуулалт бүхий галын дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт хаяг/IP address/-д суурилсан гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологит суурилсан харилцаа холбооны үйлчилгээ бүхий хяналтын цогц системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. 

        ШУТИС-ийн номын санд Төв болон бүрэлдэхүүн сургуулиудын 52 номын санч, мэдээллийн ажилтан, ажилчид  ажиллаж байгаагаас доктор 1, магистр 8, бакалавр 33, дипломын 10 номын санч, үйлчилгээний 14 ажилтан ажиллаж байна.
       ОХУ-ын “Фонд русский мир” төвөө тус номын санд  нээснээр Оросын соёл, боловсрол, түүх, шинжлэх ухааны мэдээллийн нээлттэй орчин бий болсон.
Эрдмийн зєвлєлийн дэргэдэх “Номын сан сургалтын материалын дэд зєвлєл”-тэй хамтарч ШУТИС-ийн профессор, багш нарын сурах бичиг бичихэд тавигдах vндсэн стандартыг боловсруулан гаргасан. ШУТИС-ийн профессор багш нарын нэгдсэн номзүйн бүртгэлийг хэвлэн гаргасан.

       Номын сангийн электрон каталоги нь http://opac.must.edu.mn/  хаягаар интернетэд байрладаг бєгєєд ямар ч хvн, хаанаас орж номын хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан єндєр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна.

       Олон улсын стандартад нийцсэн сургалтын материалыг захиалах, гадаадын томоохон номын сангуудад орох эрх авах, мэдээллийн технологид түшиглэсэн “Е-Нээлттэй номын сан хєгжлийн хєтєлбєр”-ийг боловсруулан 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
     Номын сан нь манай улсын их, дээд сургуулиудын номын сангийн загвар төв болохын зэрэгцээ үндэсний ба дэлхийн шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээн мэдээлэх боломжтой. Уг номын сан нь ашиглалтанд орсноор ШУТИС-г орчин үеийн кампусын загварт ойртсон сургалтын орчин бүхий нээлттэй их сургууль болох чиглэлд том алхам болж байна.



Эрдэм тvгээх эх vйлсийн
Эхний эгнээнд зогссон дайчид
Эрх билгvvн номын хутагтыг
Эгнэгт дээдэлсэн бид Номын  сангийн  мэргэжлийнхэн





No comments:

Post a Comment